Хүн өөрөө л хичээвэл амжилтанд хүрдэг.

П.Баярмаа

Сайн байна уу ? Юуны өмнө Амуулай ХХК-ийн салбар дэлгүүр MILD cosmetics – т 10 жил ажилласанд баяр хүргэе:
П.Баярмаа: Баярлалаа
Амуулай ХХК-д 10 жил ажиллаад таны амьдрал болон ажилд ямар хөгжил дэвшил гарсан бэ ?

П.Баярмаа: 2009 оноос одоог хүртэл Амуулай ХХК –д ажиллаж байгаадаа туйлын их баяртай байдаг. Анх ажилд ороод арьс арчилгаа болон япон гоо сайхны бүтээгдэхүүний талаар бусдаасаа маш их суралцдаг байсан. Япон гоо сайхны бүтээгдэхүүний чанар, япон соёл гэж юу болохыг анх мэдэж суралцсан. Гоо сайхны бүтээгдэхүүний тухай мэдлэг хуримтлуулж өөрийн мэдлэгээ үйлчлүүлэгч нартайгаа хуваалцаж тэд маань сэтгэл ханамжтай байгааг харахад надад сайхан санагддаг. Хүмүүсийг өөртөө итгэлтэй аз жаргалтай болохыг хараад их баярлаж ажлаасаа урам зориг аван ажилладаг.
2013 онд компанийхаа шилдэг ажилтан болж Япон улсад яалах эрхээр шагнуулсандаа маш их баярлаж явдаг.
Сайхан хамт олонтой, тэднээрээ маш их бахархадаг. Хүн өөрөө л хичээвэл амжилтанд хүрдэг.
7 жилийн турш ГСЗ –өөр ажиллаад үйлчилгээний талаар маш их зүйлийг сурч туршлага их хуримтлуулсан. 30 гаран ГСЗ –үүдийг сургаж байсан. Бид багаар ажиллах бие биеэ дэмжих, чин сэтгэлээсээ туслахын төлөө хичээж ажилладаг. Энэ бүхнийг би шинэ ажилтнууддаа үргэлж зааж сургадаг.
2017 оноос эхлэн албан тушаал дэвшиж дэлгүүр хариуцсан захирал болоод ажиллаж байна.