Манайд ажиласнаар

Бид ажилтан нэг бүрээ сургаж хөгжүүлж багаараа амжилттай ажилладаг.

Амуулай ХХК нь үйл ажиллагаандаа амжилт гарган бизнесээ улам өргөжүүлэн хөгжүүлэхийн гол үндэс суурь нь ажилтнуудаа тасралтгүй сургаж хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үзэл бодлыг баримталдаг. Үйлчлүүлэгчидээ дээд зэргийг сайн үйлчилгээг хүргэхийн тулд, бид бүтээгдэхүүний тухай сургалт, үйлчилгээний өндөр ур чадвар олгох сургалтууд дээр гол анхаарлаа хандуулдаг.

Чадварлаг хамт олон

Ая тухтай ажлын орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж.

Цалин

Бид ажилтнууддаа эдийн засгийн өсөлтөд нийцсэн цалин урамшуулал олгож, тэдний чин сэтгэл, эерэг хандлагыг урамшуулан дэмждэг.

Өсч хөгжих боломж

Хувь хүний хөгжил болон мэдлэг ур чадвараа хөгжүүлэх сургалтанд бүх түвшиний ажилтануудаа тогтмол хамруулдаг ба өсч хөгжих, тушаал дэвших боломжоор үргэлж дэмждэг.

Сургалт хөгжил

Амуулай ХХК нь ажилтан нэг бүрээ сургаж хөгжүүлж багаараа үргэлж хөгжиж, дэвшихийг эрхэмлэдэг.

“Гоо сайхны зөвлөх шинэ ажилтан бүр ажлын 6 өдөр дадлага хийж, 7 дахь өдрөө бичгээр шалгалт өгөх ба бичгийн шалгалтанд 80 хувь ба түүнээс дээш үнэлгээ авсан тохиолдолд Шинэ ажилтны гэрээ байгуулан ажиллана. Шинэ ажилтан бүрт Япон улсад тусгайлан мэргэшсэн Брэнд менежерүүд шинэ бүтээгдэхүүний тухай сургалт, үйлчилгээний чанар стандартын сургалт явуулна. Гоо сайхны зөвлөхүүд нь 1- 5 түвшинтэй байдаг. Түвшин бүр нь өөр өөр ур чавдарыг илтгэдэг. 5 дугаар түвшинд очсон ГСЗ нь албан тушаалын шатлал ахиж цаашдаа Салбар хариуцсан менежер, Брэнд менежер болон дэвшин ажиллах бүрэн боломжтой.”